А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ
Өнөөдөр НИТХ ээлжит бусаар хуралдаж, НИТХ-ын дарга А.Баярыг огцруулахыг олонхын саналаар дэмжсэн. Тэгвэл А.Баяр энэ талаар өөрийн байр сууриал илэрхийлжээ.
Тэрбээр "Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар НИТХ-ыг хуралдуулахыг хүсэж, “Туулын хурдны зам” төсөл дээр улс төрийн дэмжлэг хүссэн. Нэгдүгээрт, энэ төсөл шалгагдаж байгаа, хоёрдугаарт, УИХ, Засгийн газраас нэгдсэн шийдвэрт хүрээгүй. Гуравдугаарт, иргэд эсэргүүцэж байгаа учраас хэлэлцэх боломжгүй гэсний төлөө НИТХ-ыг хууль бусаар хуралдуулж, намайг огцруулж байна." гэж бичсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.