Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжиж байгааг дурдан эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа манай хоёр улсын харилцаанд чухал байр суурь эзэлдэг болохыг онцлон тэмдэглэв.

Тэрбээр өнгөрсөн 3 дугаар сард хоёр улсын Эрүүл мэндийн яамд хооронд байгуулсан хамтын ажиллагааны Тохиролцоо нь маш чухал арга хэмжээ болсныг цохон тэмдэглэж, Тохиролцоонд туссан гол ажлуудыг эхлүүлэх тал дээр санал солилцож, хэрэгжилтэд анхаарал хандуулахаар тохиролцов. Мөн уулзалтын хүрээнд Хавдар судлалын үндэсний II төвийг байгуулах асуудлаар санал солилцож, Элчин сайдыг анхаарал хандуулан дэмжиж ажиллахыг хүсэв.

content 4231 685297133 1300149962

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас эмийн үнэ, чанарын асуудлыг сайжруулах талаар онцгой анхаарч байгааг дурдаж, БНСУ-аас чанар, аюулгүй байдал хангасан эмийг нэвтрүүлэх тал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чой Жин Вон Эрүүл мэндийн сайдын албанд томилогдсон явдалд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

content 4231 684853352 1300150312

Элчин сайд хоёр улсын Эрүүл мэндийн яам хооронд шинэчлэн байгуулсан Тохиролцоо нь маш чухал арга хэмжээ болсныг батлан дурдаж, Элчин сайдын зүгээс бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн тэрбээр Хавдар судлалын үндэсний II төвийг бaйгуулах асуудал дээр онцгой анхаарал тавин ажиллахаа цохон тэмдэглэв.0

content 4231 683889464 1300150275

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.