УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ий өдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайг Төрийн ордонд хуралд оролцож байхад нь дуудаж гаргаж ирээд дэгээдэж унагаасан үйлдэл нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын дүрс бичлэгт үлдсэн. Тэгвэл үүссэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзсэн байна. Энэ талаар мөн Нийслэлийн орлогч Т.Даваадалай "Төрийн ордонд гишүүнд мөргүүлж тархиндаа хөнгөн гэмтэл авсан" гэж мэдэгдэв.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.