Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Их Хурлаас олон нийтийн анхаарал татсан “Оюутолгой, нүүрсний тээвэр, ногоон автобус, эмийн үнэ” зэрэг нийгэмд маргаан дагуулсан 10 гаруй сонсгол зохион байгуулагдсан хэдий ч “СОНСГОЛЫН ҮР ДҮНГ”-ийн талаар ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД, нээлттэй “ШИЙДВЭР -ШИЙДЭЛ”-ийг тайлагнадаггүй тодорхой бус байсан тул энэхүү хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан.
Өөрөөр хэлбэл уг “Үр дүнгийн сонсгол” -ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр дээрх олон сонсголыг зохион байгуулсан үр дүн, гарсан ШИЙДВЭР, ШИЙДЛИЙГ олон нийтэд ИЛ ТОД, нээлттэй тайлан мэдээллийг танилцуулж, парламентын гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд бодитой, тасралтгүй хяналт тавих эрх зүйн орчин бүрдэх юм.
- Сонсголын дараах үр дүнг тогтмол тайлагнадаг болно
- Шийдвэр, хэрэгжилт ил тод болно
- Иргэдийн мэдээлэл авах эрх хангагдана
- Парламентын шийдвэрийн хяналт бодит болно.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.