УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид өнөөдөр /2026.04.30/ Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд 1990-ээд онд манай орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан цаг үед тус улсаас олон талт тусламж, дэмжлэг үзүүлж, найрамдалт харилцааг тууштай хөгжүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

content 4236 6c4e310a7dd64f08bf69

Өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрэн бэхжиж, өндөр түвшинд хүрснийг онцлон тэмдэглээд ялангуяа Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад анх удаа төрийн айлчилал хийсэн нь манай улсын нэр хүндийг өндөрт өргөсөн төдийгүй хоёр улсын харилцаа ямар түвшинд хүрснийг илэрхийлсэн үйл явдал болсон хэмээв.

Монгол Улсын Их Хурал 126 гишүүнтэй  болсноор мэдлэг, чадвартай  шинэ боловсон хүчнүүд орж ирсэн нь парламентыг илүү мэдлэгийн хэлэлцүүлгийн танхим болгож чадсан гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга тэмдэглээд монголын парламентад ялангуяа эмэгтэй гишүүд илүү зоримог, манлайлал үзүүлж ажиллах болсныг онцлон тэмдэглэв. Иймд Улаанбаатар хотноо “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-ыг зохион байгуулахаар болсныг дуулгаад уг арга хэмжээнд Япон Улсын парламентын эмэгтэй гишүүдийг өргөн хүрээнд оролцуулахыг хүслээ.

content 4236 93f385d2e9f049458fd6

Мөн ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 ойгоо хамтдаа тэмдэглэж, цаашдаа хоёр улсын найрсаг харилцаа, ялангуяа ард иргэдийн харилцаа, нөхөрлөл батжин гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.  

content 4236 5d92c7a472e44e48b2fd

Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата Улсын Их Хурлын дэд даргад цаг зав гарган хүлээн авч, уулзсанд талархал илэрхийлэв. Тэрбээр Япон Улсын парламентад ч эмэгтэй гишүүд манлайлал үзүүлж, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо нэмэгдэж буйг тэмдэглээд цаашид хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд парламент хоорондын харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.  

content 4236 c511368985ea48b4aa76

Мөн тэрбээр Япон Улс нь Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд цаашдын хөгжил дэвшлийн төлөө оюутан залуучуудыг тус улсад сургах, өндөр мэдлэг, чадвартай боловсон хүчнийг бэлтгэхэд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэх нь зүйтэй гэв.

content 4236 9da08f3192f444108314

Далайд гарцгүй Монгол Улсын хувьд агаарын тээврийг хөгжүүлэх нь чухал тул Япон Улсын Засгийн газраас “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг барихад дэмжлэг үзүүлсэн нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсныг тэмдэглээд энэхүү нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.