Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Cонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд өнөөдөр /2026.04.30/ 640 хүүхдийн багтаамжтай 169 дүгээр бага сургууль нээлтээ хийлээ. Тус сургуульд 1-5 дугаар ангийн 420-иод сурагчид хоёр ээлжээр хичээллэж байна. Тухайн бүсийн сурагчдын хувьд гэртэйгээ ойрхон сургуультай болсноор хичээлээсээ хоцрохгүй очдог, сурлагын амжилт дээшилж, даалгавар хийх болон гэрийнхэндээ туслах цаг их гардаг болжээ.

Уг сургууль ашиглалтад орохоос өмнө 10 дугаар хорооны хүүхдүүд гэрээсээ километр гарангын зайд байрлах сургууль уруу 15-20 минут явдаг байсан. Харин гэртэйгээ ойрхон сургуультай болсноор 2-5 минут явдаг болж, өвлийн улиралд даарах, хичээлээ тараад харанхуйд гэртээ харих зэрэг айдасгүй болсон гэдийг 5а ангийн сурагч Г.Эгшиглэн онцлон хэллээ.

Тус сургуульд одоогийн байдлаар гар бөмбөг, шатар, үндэсний бөх, бүжиг, IQ зэрэг таван төрлийн дугуйлан хичээллэж, сурагчид идэвхтэй хамрагдаж байна.

content 4239 683658930 9519944574

content 4239 683603192 9519940441

content 4239 682523065 9519940374

content 4239 685537935 9519941474

content 4239 683294363 9519945541

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.