Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

“Би ямар ч албан тушаалд очихгүй” гэж хэлснээсээ хойш яг 24 цагийн дараа Хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдсон С.Амарсайхан салбартаа багагүй томилгоо хийж өөрчилнө гэж мэдэгдсэн. Мөн Засгийн газрын хуралдааны үеэр "Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй сайдын хувиар хамтран ажиллах боломжгүй" гэсэн байр сууриа илэрхийлээд нэг сар өнгөрч байна. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүйн дэд сайдаар ажилласан хэвээр байгаа нь анхаарал татаж байгаа юм.  

Хууль зүйн сайд С.Амарсайхан бол 30-ын тал буюу Д.Амарбаясгалангийн талын хүн. Өөрөөр хэлбэл цөөнхийн талаас сонгогдсон таван сайдын нэг. Харин дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ бол 36-ын тал буюу Б.Энхбаярын баруун гарын хүн гэж хэлж болно. Тиймээс С.Амарсайхан дэд сайдаа шинээр томилоход гайхах зүйл байхгүй. Гэтэл өнөөдрийг хүртэл Д.Мөнх-Эрдэнийн томилгоог хөндөж яадахгүй байгаагийн шалтгаан юу вэ?

Дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн хувьд Засгийн газрын хуралдаанаас гарч ирээд сэтгүүлчдэд "Би үргэлжлүүлэн ажиллах болсон" гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөлгүй өнгөрсөн. Түүнийг их хэмжээний авлигалд холбоотой гэх баримтыг Бодь группийн гүйцэтгэх захирал асан А.Амундра дэлгэсэн билээ. Түүнчлэн А.Амундра Монголын хууль хүчний байгууллагууд гэрчийн хамгаалалтад авбал эх орондоо ирж мэдүүлэг өгөх хүсэлтээ АТГ-т албан ёсоор уламжилсан юм.

Тиймээс Хууль зүйн яамны дэд сайдын томилгоо одоог хүртэл олны анхаарлыг татсан хэвээр байна.

М.Үүрийнтуяа

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.