Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл нарын хамтран санаачилсан “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай” хуулийн төслийг Улсын Их Хурал эцэслэн баталлаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл хэлэхдээ, “Энэхүү хууль нь эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, донор, реципиентийн эрх ашгийг хамгаалах, ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм. Мөн амь нас аврах эмчилгээ, тусламжийг эх орондоо хүртээмжтэй авах боломжийг өргөжүүлж, олон гэр бүлд шинэ итгэл, шинэ боломж авчирна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.