ҮАГ-т 26 нам 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу 2024 оны сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх хуулийн зохицуулалттай. Энэ дауу Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрийг гурав хоногийн турш хүлээн авч, гуравдугаар дугаар сарын 24-ний өдрийн 20:00 цагийн байдлаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлжээ.
Хэрэв аудитын байгууллагаас улс төрийн намаас ирүүлсэн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэх ба нам, эвслүүд алдаа зөрчлийг тав хоногийн дотор засч мөрийн хөтөлбөрөө дахин 2024 оны дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Үндэсний аудитын газарт хүргүүлнэ.
Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
Дашрамд дурдахад, бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллага хүргүүлэх хуулийн заалттай.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.