"Ногоон автобус"-ны хэргээр Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг “шалгана”

"Ногоон автобус"-ны хэргээр Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг “шалгана”

“Ногоон” автобусны худалдан авалтыг хянан шалгах Түр хороо ирэх дөрөвдүгээр сард багтаан нээлттэй сонсгол зохион байгуулна. Түр хорооны зүгээс одоогоор дээрх сонсголыг зохион байгуулах бэлтгэл хангах хүрээнд таван  хянан шалгагч, шинжээч томилжээ.

Уг асуудлаас болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар огцорсон.

Тэд хоёул ногоон автобусны хэрэгт өөрсдийгөө хамааралгүй мэтээр нэг биш удаа тайлбар хийж байв.

Авлигатай тэмцэх газар энэ хэргийг шалгаад “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуяг, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван нарын хүмүүсийг саатуулан шалгаж байна.  Тэгвэл ирэх дөрөвдүгээр сард болох сонсголоор дээрх 2 улстөрчийн хувь заяа хэрхэх нь шийдэгдэх биз ээ.

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.