“Лайвчин“ Д.Мөнх-Эрдэнэ сонгуульд нэр дэвшихээ зарлалаа

“Лайвчин“ Д.Мөнх-Эрдэнэ сонгуульд нэр дэвшихээ зарлалаа

Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүн Д.Мөнх-Эрдэнэ 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр "Дэвшинэ. Дэвшүүлэх, дэвшүүлэхгүйг эрх бүхий байгууллагууд л шийдэх байх. Тэд нар нь хориг саад тавих эсэхийг мэдэхгүй байна. Надтай адилхан гарж ирсэн нөхдүүд эвсэл байгуулаад яваад байгааг харахад бодвол болдог юм байлгүй. Хүнд ямар ч шийтгэл оногдуулж болно. Тэр хүн шийтгэлээ биеэр эдлээд гарсан байхад сонгуульд оролцуулахгүй гэж давхар шийтгэл оногдуулж байгаа нь ардчилсан улсад байж болохгүй үзэгдэл. Давхар шийтгэл байж болохгүй биз дээ" гэлээ.

Одоогоор улс төрийн намууд сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүдийнхээ хүсэлтийг хүлээн авч байгаа билээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.