Сонгуулиар баян дүүргийг хэн, хэн онилов?
Хамгийн өндөр боловсролтой, соёлтой нэр дэвшигчид тодордог нь Хан-Уул дүүрэг. Энэ жил ч мөн эрх мэдэлтэй, мэдлэгтэй улстөрчид уг дүүргийг онилжээ. Эрх баригч намаас Г.Амартүвшин, Ж.Алдаржавхлан, Д.Сарангэрэл нар нэр дэвших магадлалтай гэнэ. 2020 онд УИХ-д сонгогдсон Г.Амартүвшин Хөгжлийн банкны хэргээр 2 жил дамнан шүүхдсэн ч дахин улс төрд шунах нь. Харин “ул” сайд асан Саран ижий нэр дэвшсэн ч гарахгүй магадлал өндөр учраас ганц тодрох нь одоогийн Засаг дарга Д.Алдаржавхлан болох нь.
Тэгвэл сөрөг хүчнээс “Оюуны ундраа” группийн О.Тэнүүн цойлж байгаа сурагтай. Угаас бэлтэй эрхмүүд л энэ дүүрэгт гоцолдог хойно, эцсийн мөчид эрх баригч нам хэвээр үлдэх үү, сөрөг хүчнээс тодрох уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.