“Ардчиллын биш авлигын алтан хараацай” гэгдэх Дорнод аймгийн Дашбалбар сумын засаг дарга асан Б.Баттулгад холбогдох шүүх хурал энэ сарын 10-нд болно

“Ардчиллын биш авлигын алтан хараацай” гэгдэх Дорнод аймгийн Дашбалбар сумын засаг дарга асан Б.Баттулгад холбогдох шүүх хурал энэ сарын 10-нд болно

Дорнод аймгийн Дашбалбар сумын засаг даргаар ажиллаж байсан  Ардчиллын алтан харайцай гэгдэх Б.Баттулгын албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргийн шүүх хурал энэ сарын 10-нд товлогджээ.

Тэрбээр 2016-2020 онд тус сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тэнгэрийн сор” ХХК-д элс олборлох зөвшөөрөл хууль бусаар олгож, улмаар “Туан Гуан Майнз Констракшн” ХХК болон “Тэнгэрийн сор” ХХК хоорондын ажил гүйцэтгэх гэрээнээс авлига авсан гэх хэрэг нь өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсан юм.

content 512 ha1

content 512 ha2

Шалгагдаж байх хугацаандаа хэрэг нь хэд хэдэн удаа прокурор болон шүүх дээр хаагдаж, хэрэгсэхгүй болж байв.

Дашбалбар сумын засаг даргаар ажиллаж байсан Б.Баттулга эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр олон удаа хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа нэгэн гэнэ.

content 512

content 512 ha4

Нутгийн иргэд нь хүртэл түүнийг “ардчиллын биш авлигын алтан хараацай” хэмээн нэрлэдэг болжээ.

Эх сурвалж: https://see.mn/ 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.