Л.Оюун-Эрдэнийн охидууд жагсаалтад заларна

Л.Оюун-Эрдэнийн охидууд жагсаалтад заларна

Ирэх сонгуулийн жагсаалтад хэн бичигдэх, хэн, хэн тойрогт халз үзэх тухай таамаг олон сарын турш яригдаж буй. Гэвч эрх баригч нам дүрмийн дагуу 5 дугаар сард буюу сонгуулиа дөхүүлж байж хөзрөө дэлгэнэ. Ах нам ямар тактик баримтлахаас хамаарч бусад намууд жагсаалтад хэнийгээ бичиж, тойрогт хэнийг илгээхээ шийднэ.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр бол жагсаалтад голцуу Л.Оюун-Эрдэнийн бүсгүйчүүд бичигдэх аж. Тухайлбал, Ховдын Засаг дарга Э.Болормаа, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Ж.Тана, Обуна буюу Цахим харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ, Стратеги академийн захирал, улс төр судлаач Д.Бумдарь, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ikon.mn сайтыг үүсгэн байгуулагч Ч.Болортуяа нар жагсаалтаар нэр дэвших нь тодорхой болжээ.

content 520 обуна125

Үүн дээр нэмээд Ерөнхийлөгчийн Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын дарга С.Янжинсүрэн докторын нэр мөн яригдаж байгаа аж. Харин эрэгтэйчүүдээс МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичиг О.Батнайрамдал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхөлөг, Завханы Засаг дарга Г.Өнөрбаяр нарын нэрс яригдаж байгаа аж.Үүн дээр нэмээд нийгмийн төлөөлөл буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, ажилчин, малчин ангийн төлөөлөл гээд ихээхэн иргэнлэг, залуулаг жагсаалтыг Л.Оюун-Эрдэнэ төлөвлөж суугаа юм байх.

content 520 сүмбэрэл12

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.