Сонгуульд оролцох 27 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөр хуульд нийцсэнгүй

Сонгуульд оролцох 27 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөр хуульд нийцсэнгүй

УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эсвэл, бие даагчид дэвшүүлж буй мөрийн хөтөлбөртөө аудитын байгуулагаар дүгнэлт гаргуулах хуультай.

Үүний дагуу 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлээд буй. Харин аудитын байгууллага хуульд нийцсэн эсэхийг энэ сарын 10-ны дотор дүгнэж, шаардлага хангаагүй мөрийн хөтөлбөрийг засварлуулахаар нам, эсвлүүдэд мэдэгдэх зохицуулалттай. Тэгвэл өчигдөр ҮАГ 27 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг хуулийн шаардлага хангаагүй хэмээн мэдэгдсэн байна.

Нам, эсвлүүд мөрийн хөтөлбөрөө засварлаж энэ сарын 17-ныг хүртэлх хугацаанд ҮАГ-т дахин хүргүүлэх юм.  

Харин бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд ҮАГ-т хүргүүлэх хуулийн зохицуулалттай. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.