Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар нийслэлээс сонгогдсон гишүүдтэйгээ уулзаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар нийслэлээс сонгогдсон гишүүдтэйгээ уулзаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар хотын дарга тэргүүтэй УИХ-д нийслэлээс сонгогдсон гишүүдтэйгээ Их Тэнгэрт сонгуулийн нэр дэвшилттэй холбоотой асуудлаар уулзаж буй тухай албаны эх сурвалж бидэнд мэдээллээ.

Тодруулбал, ирэх 6 сард болох УИХ-ын сонгуульд намаас өрсөлдөх нэр дэвшигчидтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаагаас гадна залуучуудаа хэрхэн оролцуулах, намын дүрэмд зааснаар нэр цэвэр хүмүүсээ хэрхэн жагсаах зэрэг ерөнхий агуулгуудаа ярилцаж буй аж.

Дашрамд сануулахад, МАН УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр горилогчдоос өргөдлийг нь хүлээн авч эхэлсэн бөгөөд горилогчдын өрсөлдөх эсэх болон тойрог, жагсаалтын альд багтаах эсэхтэй холбоотой шийдвэр гараагүй байгаа юм. Харин нэр дэвших хүсэлтэй гишүүд намдаа хүсэлтээ гаргасаар буй.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.