Бие даан нэр дэвшиж байгаа 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгчээ
Үндэсний аудитын газар энэ сарын 22-24-ний хооронд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа. Мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд 2024 оны тавдугаар сарын 07-ны дотор тухайн бие даан нэр дэвшигчид мэдэгдэж, тавдугаар сарын 08-14-ний хооронд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулна.
Үндэсний аудитын газар тавдугаар сарын 24-ний өдөр бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.