Г.Батбаярын амь насаа алдсан хэрэгт Б.Хурц нарыг шалгаж эхэлжээ

Г.Батбаярын амь насаа алдсан хэрэгт Б.Хурц нарыг шалгаж эхэлжээ

Гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх өмгөөлөгч, хуульч Г.Батбаярыг өнгөрсөн баасан /2024.04.26/ гарагт нас барсан байдалтай олсон. Тодруулбал тэрбээр дөрөвдүгээр сарын 21-ний өдөр гэрээсээ гараад тав хоног гэртээ хариагүй тул ЦЕГ-аас эрэн сурвалжилж байв. Гэвч түүнийг Богдхан уул орчим дахь автомашины зогсоолд, машин дотроо буудуулсан байхыг тав хоног эрэн хайсны эцэст олсон юм. Одоогоор цогцост задлан шинжилгээ хийсэн. Өөрөө өөрийгөө буудсан, эсвэл бусдын гарт амиа алдсан эсэхийг цагдаагийн байгууллагаас эцэслэн тогтоогүй байна.

Тэгвэл уг хэрэгт холбогдуулж, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын 10 хүнийг мөрдөн шалгаж эхэлжээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.