Ногоон автобусны түр хороо өнөөдөр хуралдана
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий түр хороо байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа билээ.
Тус түр хорооны сонсгол энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд амжиж болох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2024.04.30/ түр хороо хуралдах юм.
Хуралдаанаар:
Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны сонсгол товлон зарлах тухай/
Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай
Сонсголд гэрч дуудах тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.