Л.Болд, Ж.Батзандан нар намынхаа нэрийг солиулах хүсэлт гаргажээ
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд нар хамтран, "Шударга иргэдийн нэгдсэн эвсэл" байгуулж, 2020 оны сонгуульд оролцсон боловч парламентад суудал авч чадаагүй билээ. Тэгвэг уг нам Улсын дээд шүүхэд хандан, нэрээ өөрчлүүлэх хүсэлт гаргасан байна.
"Шударга иргэдийн нэгдсэн эвсэл"-ээс Улсын дээд шүүхэд гаргасан өргөлдөө “... намын оноосон нэрээ ШИНЭ нам болгож өөрчилснийг бүртгүүлэх” хүсэлтээ илэрхийлжээ.
Тус намын үүсгэн байгуулагчдын нэг Л.Болд нь эдүгээ гадны оронд элчин сайдаар сууж буй. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь ямар нэгэн төрийн албан тушаал хашаагүй байгаа юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.