М банкны гүйцэтгэх захирал Л.Соронзонболд MCS-ийг төлөөлөн зүүн бүсэд өрсөлдөнө
Энэ удаагийн сонгуульд МАН-ын зүгээс маш олон битүү морь, олонд танигдаагүй хүмүүсийг нэр дэвшүүлсэний нэг нь М банкны гүйцэтгэх захирал Л.Соронзонболд. Тэрээр Дорнод, Хэнтий, Сүхбаатар буюу 6-р тойрог, зүүн бүсэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрсэлсүх ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр, П.Анужин, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхөлөг тэргүүтэй ахан дүүсийн фракцитай нэг баг болж хүч үзнэ.
М банк нь MCS-ийн охин компани. Тодруулбал, Ж.Оджаргал ноёнтны төрсөн эгчийн хүү Б.Тэмүүлэнгийн үүсгэн байгуулсан банк. Өөрөөр хэлбэл Л.Соронзонболд MCS-ийн төлөөний хүн гэсэн үг. Тус групп нь Монголын улс төрд үеийн үед гар, хөлөө шургуулж ирсэн тогтсон уламжлалтай. БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас авахуулаад сүүлийн хэдэн сонгууль дараалан нэр дэвшээд өвдөг шороодсон Л.Элдэв-Очир тэргүүтэн. Цаашилбал, Сангийн сайд асан С.Баярцогт, ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил, ГХ-ийн сайд асан Д.Цогтбаатар, ЭБЭЧ-ний сайд асан Д.Зоригт, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр тэргүүтэй MCS-ийн угшил, дэмжлэгтэй улс төрчдийн нэрс хөвөрнө. Энэ удаад тойрогт Л.Соронзонболд, “Жет скүүтер”-ийн Г.Дашням, жагсаалтад МҮХАҮТ-ийн дарга Д.Энхтүвшин нарын шинэ төлөөллүүдээ улс төрд илгээж байна.
Л.Соронзонболдод бас нэг сонирхолтой өнцөг бий. Тэрээр дуулиант нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож анх олонд танигдсан. МАН-ын Шинэчлэлийн хорооны гишүүн тэрээр өдгөө нүүрсний хэргээр ял эдэлж буй экс гишүүн Т.Аюурсайханд багагүй хэмжээний мөнгө өгсөнтэй холбоотой гэрчээр дуудагдаж байв.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.