Нүүрсний сонсгол: Хотын дарга асан Д.Сумъяабазарыг гэрчээр дуудсан ч ирсэнгүй
Нүүрсний сонсголын хоёр дахь шат тав дахь (2023.12.22) өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор эхлээд хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудлын талаарх 6 сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд холбогдуулан 55 гэрч дууджээ.
Нотлох баримтыг шинжлэн судлах эхний сэдвээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах /Эрдэнэс тавантолгой майнинг ХХК/ асуудлыг хэлэлцэнэ. Үүнд нийт 17 гэрчийг дууджээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Засаг дарга асан Д.Сумъяабазарыг гэрчээр дуудсан ч ирээгүй байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.