Нэр дэвшигчдийн нэрсийг СЕХ-нд хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдөр дуусна

Нэр дэвшигчдийн нэрсийг СЕХ-нд хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдөр дуусна

УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүд тавдугаар сарын 14-20-нд жагсаалт болон тойргийн нэр дэвшигчдээ тодруулж, тав хоногийн дотор Сонгуулийн ерөнхиий хороо /СЕХ/-нд бүртгүүлэх хуулийн заалттай. Уг заалтын дагуу сонгуульд оролцох нам эвсэлүүд өнөөдөр /2024.05.24/ нэр дэвшигчдийнхээ нэрсийг СЕХ-д хүргүүлнэ.

Харин Бие даан нэр дэвшигчид энэ хугацаанд тойргийнхоо 801 дэмжигч сонгогчийн гарын үсгийг цуглуулж, СЕХ-нд бичиг баримтын хамт хүргүүлэх юм. Харин СЕХ нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг зургадугаар сарын 1-ний дотор шийдвэрлэнэ.УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор 23 нам, хоёр эвсэл СЕХ-нд р бүртгүүлсэн. Үндэсний аудитын газарт 77 бие даан нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, дүгнэлт гаргуулж байгаа юм.

УИХ-ын энэ удаагийн сонгуулиар 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаар сонгоно.

Нэр дэвшүүлэх ажиллагаа

Нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэх

Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх лавлагааг хүргүүлэх

Нэр дэвшигчдийн баримт бичгийг ирүүлэх

Нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх

Дахин бүртгүүлэх, нөхөн нэр дэвшүүлэх

Нэр дэвшигчийг дахин, нөхөн бүртгэх эсэхийг шийдвэрлэх

Нэр дэвшигчийн үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.