Арван мянган нохой, муурын багтаамжтай эзэнгүй амьтдыг түр асрах байр байгуулжээ

Арван мянган нохой, муурын багтаамжтай эзэнгүй амьтдыг түр асрах байр байгуулжээ

Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө. 

Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гудамжаар явж байгаа эзэнгүй нохойг барих нэгдсэн арга хэмжээг энэ 12 сард эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ үеэр барьсан нохойнуудаа түр байлган асрамжлах байранд аваачиж, эзэнтэй болгох зэрэг ажлыг зохион байгуулахаар болсон байна.

Уг байр нь 10,000 орчим нохой, муурын багтаамжтай. Ингэхдээ нохой, муурыг том жижиг, эр, эм гэж ангилж байлгах юм.

Мөн нохой, муураа асарч чадахгүй болсон хүн түр байлган асрамжлах байранд өгч болох зохицуулалт хийхээр болжээ. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.