Ашигт малтмалын хамгийн их тусгай зөвшөөрөлтэй хүн, байгууллагыг "МАК" ХХК толгойлж байна

Ашигт малтмалын хамгийн их тусгай зөвшөөрөлтэй хүн, байгууллагыг "МАК" ХХК толгойлж байна

УИХ-ын Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол үргэлжилж байна.

Сонсголын эхэнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаар ерөнхий мэдээлэл өглөө. Эндээс Монголын Алт /МАК/ компани Монголын ашигт малтмалын салбарыг эзэгнэдгийг харж болно. Хамгийн их талбайтай лиценз эзэмшдэг ТОП 10 компанийн ХОЁРДУГААРТ Монголын Алт /МАК/ компани бичигдэж байна. Тус компани 83.984 га талбайтай тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

content 780 22

Хамгийн их ашиглалтын лиценц эзэмшдэг 10 компанийн НЭГДҮГЭЭРТ бичигджээ. Ашиглалтын нийт 19 лиценз эзэмшиж байна.

content 780 33

Хамгийн их тусгай зөвшөөрөлтэй 25 байгууллагыг МАК толгойлж байна. Нийт 40 лиценз эзэмшиж, энэ жагсаалтыг тэргүүлжээ.

content 780 44

Хамгийн их тусгай зөвшөөрөлтэй 25 хувь хүн, байгууллагыг мөн л МАК-ийнхан тэргүүлж байна. Жагсаалтын нэгдүгээрт Б.Нямтайшир 41 лицензтэйгээр бичигдэж байгаа бол түүний араас эхнэр Д.Хулан, хүү Н.Номтойбаяр, охин Н.Цэлмүүн, хүү Н.Мөнгөншагай нар нь 40 лиценз эзэмшигчээрээ ТОП 5-д жагсчээ.

content 780 55

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.