Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж гурван компанид хууль зөрчиж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгожээ

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж гурван компанид хууль зөрчиж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгожээ

"Ашигт малтмалын лиценз"-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл түүний хэрэгжэлтийн талаарх нотлон баримтыг шинжээч танилцуулав.

Шинжээч "Төрийн захиргааны байгууллагаас "олгох боломжгүй" гэсэн дүгнэлт гаргасан байхад нэр бүхий аймгийн Засаг дарга нар тусгай зөвшөөрөл олгосон байна.

Тухайлбал, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 2020-2022 онд нийт 3 удаа хууль зөрчиж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна.

 

Тухайлбал, 2020.08.24-нд "Хошуу овоо" ХXK

• 2022.11.16-нд "Би эл Транс" ХХК

2022.08.15-нд "Ханбогд Өлзийт" ХХК компаниудад тус тус хууль зөрчиж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байжээ.

Нүүрсний хэргээс мултарсан Р.Сэддорж УИХ-ын Сонгуулийн 7-р тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговьд нэр дэвшихээр зэхэж буй.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.