СЕХ "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигч гэж бүртгэхээс татгалзжээ
СЕХ-ноос "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан шийдвэр гаргасан талаар тус эвслээс мэдээллээ.
Тодруулбал, Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 29 зүйлд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй хэмээн үзсэн байна. Түүнчлэн СЕХ-ноос дээрх хуулийн заалтыг үндэслэн нийт 150 гаруй нэр дэвшихээр хүсэлтээ хүргүүлээд байсан иргэдийг бүртгэхээс татгалзсан байна.
Дашрамд сануулахад, Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн нам, эвслүүдийн хүргүүлсэн нэр дэвшигчдийн материалыг шалгаж дуусч улмаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн, ял эдлэх хугацаа нь дуусаагүй болон татварын өртэй нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.