Ц.Цэрэнпунцаг, Ж.Баясгалан, Н.Батсүмбэрэл нар өрөө төлж, дахин бүртгүүлэхээр СЕХ-нд ханджээ
Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй буюу авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн, ялтай хугацаа дуусаагүй, татварын өртэй нэр бүхий 154 хүнийг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан.
Тэгвэл эдгээр хүмүүсээс 104 хүн нь дахин бүртгүүлэхээр СЕХ-нд бичиг баримтаа хүргүүлжээ.
Тухайлбал, ялтай байдал нь дуусаагүй шалтгаанаар бүртгэхээс татгалзаад байсан Монголын хүний төлөө намын Х.Бат-Ялалт, татварын хугацаа хэтэрсэн өртэй гэх шалтгаантай АН-ын Ж.Баясгалан, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар татварын өр төлбөрөө төлж, дахин бүртгүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд хандсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.