Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурлыг долдугаар сарын 1 хүртэл хойшлууллаа

Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурлыг долдугаар сарын 1 хүртэл хойшлууллаа

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2024.06.04/ 09.00 цагт эхэлvсэн ч долдугаар сарын 1 хүртэл хойшлууллаа. Энэ үеэр тэрбээр "Би ажлаа хиймээр байна. Дөрвөн сар гэртээ хоригдчихлоо. Дээр нь 68 хоног хорих ангид хоригдсон. Би гараад алхмаар байна. Энэ асуудлаа шуурхай шийдүүлмээр байсан ч харамсалтай нь хойшиллоо. Тэгвэл таслан сэргийлэх арга хэмжээ аваад өгөөч ээ. Намайг сэтгүүлчээр ажиллуулахгүй гэж байгаа бол гэрийнхээ гадаах тоглоомын талбай дээр хүүхдээ салхилуулья, уулан гараад алхмаар байна гэдэг хүсэлтээ гаргасан боловч энэ хүсэлтийг минь хэлэлцсэнгүй" гэлээ. Түүнчлэн МСНЭ-ээс шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах хүсэлт өгсөн боловч хүлээж аваагүй байна. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.