Нэр дэвшигч-2024: 2-р тойрогт АН-аас өрсөлдөгч “ТЭСО”-гийн О.Цогтгэрэл
Увс бол АН-д халтай тойрог. Цэнхэртэх дургүй улаарсан уг тойргийг цэнхэртүүлэхээр 2016 оноос зүтгэж, 2000 онд ялалт байгуулан гарч ирсэн хүн бол “ТЭСО” корпорацийн гэх тодотголтой О.Цогтгэрэл. Ялалт байгуулахад нь ч “Ардаа том корпорацитай тулдаа мөнгөөр зодож гарч ирлээ” гэж шуугицгаасан. Тэрбээр улстөрд орох замналаа 2012 онд Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болсны дараа зөвлөхөөр нь ажиллаж эхлүүлсэн. Удалгүй Увс аймгийн АН-ын дарга ч болсон билээ. Гэхдээ энэ албыг удаан хашиж чадаагүй.
Ердөө гурван жил хашаад чөлөөлөгдсөн юм. О.Цогтгэрэл 1998 онд ТИС-ийн Компьютерын техник менежментийн сургуулийг дүүргэсэн бөгөөд мөн эдийн засагч мэргэжилтэй. 2020 оноос УИХ-ын гишүүн болж, 2022 оноос УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж буй. Тэрбээр хоёрдугаар курсын оюутан ахуйгаасаа бизнес хийхээр оролдож, 2003 онд “ТЭСО”-гоо байгуулж, компанийнхаа гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга хийж, 2015 оноос Ерөнхийлөгч гэж дуудуулж иржээ. Хүнсний үйлдвэрлэл, гадаад худалдаа, тээвэр зуучлал, барилга, уул уурхай зэрэг нийт 10 гаруй охин компанитай ч болж амжсан байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.