Хятадын хамгийн эртний үржүүлэхийн хүрдийг Хубэй мужаас олжээ

Хятадын хамгийн эртний үржүүлэхийн хүрдийг Хубэй мужаас олжээ

Хятадууд 2300 жилийн өмнө үржүүлэхийн хүрдийг хэрэглэж байсныг археологийн хамгийн сүүлийн үеийн олдвор нотолсон байна.

Хятадын төв хэсэгт орших Хубэй мужийн Жинжөү хотын булшнаас хулсан хуйлаас дээр бичсэн математикийн үржүүлэхийн хүрдийг олжээ.

“МЭӨ IV зууны үе (МЭӨ 475-221 он) буюу Дайчин гүрнүүдийн үед хамаарах энэхүү үржүүлэхийн хүрд нь Хунань мужийн төв хэсгээс олдсон өөр нэг  ижил төстэй олдворын наснаас ойролцоогоор зуун жилийн өмнөх хүрд юм” гэж  малтлагын төслийн тэргүүлэх археологич Ян Кайонг хэллээ.

Эрдэмтэд хэт улаан туяаны сканнер ашиглан хулсан хуйлаас дээрх "долоон тавын гуч дээр нэмэх нь тав, долоон дөрвийн хорь дээр нэмэх нь найм, долоон гурвын хорь дээр нэмэх нь нэг" гэсэн үгсийг уншжээ.

content 87 Хятадын хамгийн эртн

 

 

Уг булшнаас математик, уран зохиол, мал аж ахуй болон эм зүйн салбарын талаарх 30 гаруй мянган ханз үсэг бүхий олон мянган хулсан хуйлаасны хэлтэрхийнүүдийг олсон аж.

Жианхан их сургуулийн түүхч Тан Жиннань хэлэхдээ, МЭӨ IV зууны үед Хятадын төрийн түшмэд бүтээгдхүүний үйлдвэрлэлийн тооцоолол болон өмч хөрөнгийн бүртгэлд үржүүлэхийн хүрдийг өргөн хэрэглэдэг байсан гэжээ.

 

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.