УИХ-д нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж, сонгуулийн сурталчилгаа эхэллээ

УИХ-д нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж, сонгуулийн сурталчилгаа эхэллээ

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд зургаадугаар сарын 10-ны өдөр буюу өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ.

Нэр дэвшигчийн үнэмлэхийг 19 нам, хоёр эвслийн төлөөлөл өнөөдөр өглөөний 08.00 цагаас эхлэн хүлээн авна. Бие даан нэр дэвшигчдийн тухайд өөрсдөө, эсхүл өөрийг нь төлөөлөх хүн нэр дэвшигчийн үнэмлэхийг авах юм байна.

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдөр буюу зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхэлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу зургаадугаар сарын 26-ныг дуустал явуулаад зогсооно.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар 2024 оны зургаадугаар сарын 10- ны өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудсандаа нээлттэй байршуулна.

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн мэдээлэл, нам эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг https://m-election.mn/ цахим хуудсандаа байршуулах юм байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.