Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах ажил 50 хувьтай үргэлжилж байна

Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах ажил 50 хувьтай үргэлжилж байна

Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Энэ оны наймдугаар сард багтаан сэргээн засварлах ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Тус сүм музейг хамгийн сүүлд 1961 онд сэргээн засварлаж олон нийтэд нээлттэй болгосон бөгөөд сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд жижиг хэмжээний сэргээн засварлах ажил хийж байсан ч энэ удаагийнх шиг бүрэн хэмжээний сэргээн засварлалт хийж байгаагүй аж. 

content 879 8422c94ed18789df4723

Сонирхуулахад, сүмийн барилгын цогцолборыг Төрийн Чойжин Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан 1904-1908 оны хооронд Их хүрээний нэрт уран барилгач Омбо тэргүүтэй 300 гаруй эрдэм билигт урчууд бүтээн байгуулжээ. Музей нь Махранз сүм, Гол ба Занхан сүм, Зуугийн сүм, Ядам сүм, Хотол чуулган тус Энх-Амгалангийн тив сүм нийт таван сүм, хүндэтгэлийн таван хаалга бүхий Монголын түүх, шашин, соёлын өвийн цогцолбор юм. Музейн сан хөмрөгт монгол орны түүх, соёлын өв, шашны уламжлал зан заншлыг илэрхийлсэн 6000 гаруй үзмэр хадгалагддаг. Үүнээс 77 үзмэр нь “Монгол Улсын түүх, соёл хосгүй үнэт дурсгал”-ын жагсаалтад багтдаг.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.