Ерөнхийлөгчийн найман зөвлөх сонгуульд нэр дэвшиж байна

Ерөнхийлөгчийн найман зөвлөх сонгуульд нэр дэвшиж байна

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийт 14 зөвлөхтэй. Тэдний найм нь УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлжээ. 
   
Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай 1-р тойрогт МАН-аас нэр дэвшжээ. Тэрээр өмнө нь Дэлхийн банкны Монгол дахь төлөөлөгчийн газарт эдийн засагчаар ажиллаж байв. Хоёрдугаар тойрогт Ерөнхийлөгчийн хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх З.Мэндсайхан мөн МАН-аас нэр дэвшжээ. Тэрээр эдийн засагч, бизнес судлаач мэргэжилтэй. Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг арван мандаттай тавдугаар тойрогт өрсөлдөж байна. Тэрээр өвөөгийнхөө нэрээр (Сүрэнжав) овоглосон юм.

Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр 5-р тойрог буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт нэр дэвшжээ. Тэрээр тав дахь удаа УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа нь энэ юм.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр долдугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж, говьд ус авчирна хэмээн сонгогчдод амлаж байна.

Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан нийслэлийн Хан-Уул дүүрэгт өрсөлдөж байна.

Тэгвэл Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Дуламын Бум-Очир МАН-ын жагсаалтын 15-рт, шинжлэх ухаан, технологийн зөвлөх Ч.Лодойравсал 23-рт тус тус бичигдсэн.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.