АН-ын дарга Л.Гантөмөр баруун бүсэд хийх байсан өнөөдрийн уулзалтаа цуцалж, Өвөрхангай аймгийн Сант сум руу явжээ
Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт тус сумын АН-ын дарга Б.Баянмөнх нь МАН-ын сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар гэгчид зодуулж амиа алдсан хэрэг уржигдар /2024.06.15/ гарсан юм.
Өчигдөр энэхүү хэрэг явдалтай холбогдуулж, УИХ-ын 1 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Г.Сайханбаярын нэрийг татаж буйгаа мэдэгдсэн бол, АН-ын дарга Л.Гантөмөр тус намын Сант сумын дарга Б.Баянмөнх амиа алдсан асуудалтай холбогдуулж МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг уучлалт гуйхыг шаардсан. Тэгвэл өнөөдөр /2024.06.17/ Увс, Завхан, Баян-Өлгий аймагт хийх байсан сонгуулийн уулзалтаа АН-ын дарга Л.Гантөмөр цуцалж, Өвөрхангай аймгийн Сант сумыг зорьж байгаа ажээ. Тодруулбал, энэхүү хэрэг явдалтай холбогдуулж АН-аас ажлын хэсэг гараад байгаа юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.