Гал түймрийн 16 дуудлага бүртгэгдсэний 12 нь модны цагаан хөвөн шатааснаас үүджээ

Гал түймрийн 16 дуудлага бүртгэгдсэний 12 нь модны цагаан хөвөн шатааснаас үүджээ

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2024.06.17/-ийн 20.00 цагийн байдлаар гал түймрийн 16 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний 12 нь модны цагаан хөвөн шатааснаас үүдэн гал түймэр гарсан дуудлага байжээ.

Улиас модны цагаан буюу унгирал нь хөвөн мэт сэвсгэр учир маш өндөр шатамхай шинж чанартай бөгөөд гал авалцах үед хурдтай тархдаг байна. Тиймээс хүмүүс санамсар болгоомжгүй модны хөвөн шатаасан, эсвэл тамхиа унтраалгүй хаяснаас гал түймэр гарах эрсдэл өндөр. Иймд модны хөвөн шатаахгүй байх, хүүхэд багачууддаа шатааж болохгүйг сануулах, унгарилыг услан норгох, ил задгай гал гаргахгүй байх, асаасан чүдэнз, татсан тамхиа бүрэн унтраахыг НОБГ-аас анхаарууллаа.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.