Дуучин Д.Отгонжаргал Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо
Төрийн ордонд өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа болж байна.
Энэ үеэр Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Отгонжаргал Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол хүртлээ.
Тэрбээр Баянхонгор аймгийн Заг суманд төрж, Дархан-Уул аймагт арван жилийн боловсрол эзэмшсэн. 2006 онд СУИС-ийг дуурийн гоцлол дуучин мэргэжлээр суралцаж төгсөж, 2007 онд поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг "VOICE" хамтлагийг байгуулж, хамтлагийн уран бүтээл туурвиж эхэлсэн.
2009 онд Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн. Д.Отгонжаргал Бээжингийн театр, Хөх хот, ӨМӨЗО гээд дэлхийн олон хот, улсуудад уран бүтээлээ сонордуулж, Монгол Улсын соёл урлагийг дэлхийд сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, өнгө төрхийг, чадал чансааг нь тодорхойлсоор ирсэн.
Мөн дуулахын сацуу мэргэжил ур чадвараа дээшлүүлж Англи улсад суралцсаны дээр хувьсан хөрвөх чадвартай чадварлаг уран бүтээлч гэдгээ баталж домогт “Ану хатан” кинонд гол дүр бүтээсэн.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.