Singles inferno-5 шоуны Чой Мина Сүгийн Van Cleef & Arpels брэндийн алтан зүүлт, даймондтай бугуйвч нь түүнийг амандаа алтан халбага зууж өссөн баян хүүхэд болохыг нь илчлэв

Singles inferno-5 шоуны Чой Мина Сүгийн Van Cleef & Arpels брэндийн алтан зүүлт, даймондтай бугуйвч нь түүнийг амандаа алтан халбага зууж өссөн баян хүүхэд болохыг нь илчлэв

Single's inferno-5 шоуны оролцогч Чой Мина Сүгийн үзэсгэлэнт төрх, хэрэглэж буй үнэт эдлэл, баян гэр бүлээс гаралтай гэх цуурхал олны анхаарлыг татаж байна. Австралид төрж, өссөн тэрээр өдгөө АНУ-ын Иллинойсын их сургуульд харилцаа холбооны чиглэлээр суралцаж буй. Түүнийг шоуны оролцогчоор орж ирсэн даруйд Солонгосдоо алдартай мисс гэдгээр нь олон нийт шуугиж байв. Түүний хувьд 2022 онд зохион байгуулагдсан Miss Earth тэмцээний 22 дахь удаагийн ялагчаар тодорч, Big Four гоо бүсгүйн тэмцээнүүдийн нэгэнд түрүүлсэн анхны солонгос эмэгтэй болсон юм.

content 3827 364300815 3046250486

Түүнийг үзэгчид “шоуны хамгийн баян оролцогч” хэмээн нэрлэх болжээ. Single’s Inferno шоу нь тансаг орчин, гайхмаар оролцогчдоороо алдартай ч Чой Мина Сүгийн хувьд энэ ойлголтыг дараагийн түвшинд аваачсан гэхэд хилсдэхгүй. Тэр шоуны турш Van Cleef & Arpels-ийн алтан зүүлт, даймондтай бугуйвч, өндөр үнэтэй цаг, үнэт эдлэл, олон сая воны үнэлгээтэй аксессуарууд зүүж байгаа нь үзэгчид болон сошиал орчинд нэлээд шуугиан тарив.

content 3827 img 6856

Тухайлбал түүний шоуны үеэр зүүсэн үнэт эдлэл болох Van Cleef & Arpels-ийн алтан зүүлт Сингапурын зах зээл дээр $19,000 үнэтэй, энэ нь монгол мөнгөөр 120 сая орчим төгрөгийн үнэтэй аж. 

content 3827 screenshot 2026 02 0

Түүнчлэн Мина Сү заримдаа маш энгийн, хямдхан даашинз өмсдөг ч үүнийг өндөр үнэтэй гоёл чимэглэлтэй хослуулсан нь түүний стилийг илүү онцгой болгожээ. Энэ нь “жинхэнэ баян хүмүүс энгийн хувцсаар ч тансаг харагддаг” гэх яриаг улам бататгаж байна гэж олон нийт шуугиж байна. 

content 3827 exclusive mina sue c

content 3827 elle phong cach choi

content 3827 exclusive mina sue c

content 3827 1 3513751690788703

content 3827 mina h

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.