Канад улс түүхэндээ анх удаа хасагдах шатанд шалгарлаа

Канад улс түүхэндээ анх удаа хасагдах шатанд шалгарлаа

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий "В" хэсгийн шийдвэрлэх тоглолт Ванкувер хотод явагдаж, Швейцарын шигшээ баг талбайн эзэн Канадыг 2:1-ийн харьцаагаар буулган авлаа. Энэхүү тоглолтод хожигдол хүлээсэн ч Канадын шигшээ баг хэсгийнхээ хоёрдугаар байраар шалгарч, түүхэндээ анх удаа дэлхийн аваргын хасагдах шатанд өрсөлдөх эрхээ баталгаажуулсан юм. Харин Швейцарын баг нийт долоон оноо цуглуулснаар хэсгээ итгэл төгс тэргүүлсэн байна.

Тоглолтын эхний хагаст хаалганы тор хөдлөөгүй ч хоёрдугаар үед Швейцарын багийн довтолгоо ширүүссэн юм. Тэдний гол тоглогчид болох Рубен Варгас, Йохан Манзамби нар дараалан гоолдож, багтаа чухал тэргүүлэл авчирлаа.

Канадын багаас Промис Дэвид тоглолтын төгсгөлд тооны харьцааг ойртуулсан ч тэнцээний гоол оруулж чадсангүй. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.