Nvidia компанийн Ерөнхийлөгч Ж.Хуангийг албан тушаалд нь эргүүлэн томилжээ
Хиймэл оюунд зориулсан чип үйлдвэрлэгч АНУ-ын Нвидиа компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Женсен Хуангийг тус компанийн ерөнхийлөгч бөгөөд ерөнхий захирлын албан тушаалд эргүүлэн томилох тухай шийдвэрийг өчигдөр орой санал нэгтэйгээр гаргажээ.
“Шийдвэр гаргах явцад Төлөөлөн удирдах зөвлөл нь АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтнуудаас зохих мэдээллийг авсан бөгөөд үүний үндсэн дээр ноён Хуангийг албан тушаалд нь эргүүлэн томилох нь үндэсний аюулгүй байдалд харшлахгүй гэж үзлээ” гэж Nvidia компанийн мэдэгдэлд дурджээ.
Үүний сацуу “Хуанг гадаадын тагнуулын байгууллагын анхааралд өртсөн” гэх мэдээллийг дотоодын хяналтын хүрээнд шалгаж буй хараат бус комисстой хамтран ажиллах үүргийг ноён Ж.Хуангад өгсөн болохыг онцолсон байна.
Энэ мэдээ цацагдсан даруйд Nasdaq бирж дээр Nvidia-гийн хувьцааны ханш 30 хувиар өсжээ. Дуулиан дэгдсэний дараахан 11 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн хувьцааны ханш 14 хувиар унаж, 148.87 доллар болоод байсан бол 21-ний өдөр зах зээлийн үнэлгээ нь 1.04 их наяд доллароор буурсан юм.сруулахад ашиглаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.