"Meta"-ийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг: "Хиймэл оюун ухааны хөгжил хүлээж байснаас удаан байна"

"Meta"-ийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг: "Хиймэл оюун ухааны хөгжил хүлээж байснаас удаан байна"

Пүрэв гарагт болсон Meta компанийн дотоод хурлын үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг  "AI агент" гэж нэрлэгддэг системүүд түүний төсөөлж байсан шиг хурдан хөгжихгүй байгаа талаар хэлжээ.

Цукерберг нэмж хэлэхдээ, "Олон тооны ажилтныг цомхотгосон компанийн бүтцийн өөрчлөлт нь байж болох хэмжээндээ хүртэл үр дүнтэй байж, хиймэл оюунаар оруулах ажлууд хангалтгүй" гэдгийг онцолсон байна. 

Тус компани өнгөрсөн тавдугаар сард дэлхийн хэмжээнд нийт ажиллах хүчнийхээ 10 орчим хувийг цомхотгож, 7000 орчим ажлын байрыг хиймэл оюун ухаанд суурилсан бүтэц рүү шилжүүлсэн юм. Энэхүү шийдвэр нь ажилтнуудын зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарч, компанийн дотоод уур амьсгалд сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлолыг үүсгээд байв. Эдгээр өөрчлөлтүүд нь хиймэл оюун ухааны дэд бүтцэд оруулах өндөр өртөгтэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, мөн AI-ийн тусламжтай ажиллах хүчний бүтээмжийг нэмэгдүүлж, үр өгөөжийг нь хүртэхэд Meta-г бэлтгэх зорилготой өргөн хүрээний бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг байжээ.

 

Эх сурвалж: reuters.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.