Танилц: Агуу Криштиану Роналдугийн тухай сонирхолтой найман баримтыг хүргэж байна

Танилц: Агуу Криштиану Роналдугийн тухай сонирхолтой найман баримтыг хүргэж байна

Криштиану Роналду бол зүгээр нэг шилдэг тамирчин бус, хөлбөмбөгийн ертөнц дэх "гоц үзэгдэл" билээ. Тэрээр алдар хүндийн "оргилд" өөрийн шаргуу хөдөлмөр, сахилга батаар хүрсэн юм. Ингээд дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг болох Криштиану Роналдугийн тухай сонирхолтой найман баримтыг хүргэж байна. ​

Төрөлхийн "хор шартай" дайчин чанар

Тэрээр бага байхдаа л хожигдох дургүй хүүхэд байжээ. Хожигдохоороо нулимс урсгадаг, шаралхуу хүүхэд байсан тул багийнхан нь түүнийг "Cry-baby" (Уйламтгай хүү) хэмээн хочилдог байв. Гэвч энэ зан чанар нь түүнийг ялахын төлөө бүхнээ зориулдаг, дайчин тамирчин болгож төлөвшүүлсэн юм.

424832e37d1a4b3dba621a58cab4e2d1

​Гайхамшиг ​биеийн бүтэц 

Түүнийг 40 нас гарсан тамирчин гэхэд итгэмээргүй. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар түүний биеийн өөхний хэмжээ нь дөнгөж долоо орчим хувьтай байдаг нь  хөлбөмбөгчдийн дунд маш ховор үзүүлэлт юм. Энэ нь Роналдугийн нарийн чанд дэглэм, уйгагүй бэлтгэлийн үр дүн билээ. ​

bc7b052cb43f4883882c1a09fa84720f

"Хурдны машин"

Судалгаагаар тэрээр бөмбөгтэй гүйхдээ зарим хөнгөн атлетикийн тамирчдаас ч дутахааргүй хурдыг үзүүлдэг. Роналду 2012 онд 33.1 км/цаг хурдтай гүйсэн нь хөлбөмбөгийн түүхэнд дээгүүрт орох үзүүлэт билээ

eb9fd5806c4c435b869128bfaa14a05d

"Үлгэр жишээ" тамирчин

Роналду бие дээрээ ямар ч шивээс хийлгэдэггүй. Үүний шалтгаан нь тэрээр тогтмол цусаа хандивладагт оршино. Мөн Роналду ирээдүйд ясны чөмөгний донор болохыг хүсдэг талаараа дурдаж байсан билээ

2ffffdc760bb46c0816af0899b21bbae

Физикийн хуулийг сөрөгч

Роналдугийн "агаарт дүүлэх мэт" үсрэлтүүд нь физикийн хуулийг зөрчдөг. Түүний үсрэлтийн өндөр ихэнх NBA-ийн сагсан бөмбөгчдийн дунджаас илүү байдаг. Роналду хамгийн дээд тал нь 2.93м үсэрсэн байдаг н үнэхээр гайхалтай үзүүлэлт билээ.

 

5c269cdbc81f4fa7831f542ae5ac9844

Маркетингийн хүчирхэг "брэнд"

​"CR7" бол зөвхөн нэр биш, энэ бол дэлхийг хамарсан том "брэнд". Тэрээр цахим сүлжээнд хамгийн олон дагагчтай хүн бөгөөд нэг пост оруулаад л сая сая доллараар хэмжигдэх орлого олдог. Түүний "брэнд" үнэ цэн нь хөлбөмбөгийн талбайгаас хальж, дэлхийн бизнесийн ертөнцөд томоохон байр суурийг эзэлдэг. ​

5b77388948e84ccd9d87ea9c68f5973c

Өвдөлтийг даван туулагч 

Роналду замналынхаа туршид маш олон удаа хүнд бэртэл авч байсан ч хэзээ ч бууж өгч байгаагүй. Түүний нөхөн сэргэх хурд бусад тамирчдаас хол илүү байдаг. Энэ нь зөвхөн биеийн өгөгдөл бус, шаргуу хөдөлмөрийн үр дүн юм. ​

6f92ae3715254650bb15c0b23ac51efb

Өчигдрийн өөрөөсөө илүү байх зарчим

Тэрээр статистик, тоо баримтыг үргэлж хянаж, дараагийн тоглолтод хэрхэн илүү сайн байх вэ гэдгийг цаг ямагт толгойдоо бодож явдаг нэгэн юм. Роналду хэзээ ч "Би хангалттай боллоо" гэж хэлж байгаагүй нь түүнийг өнөөдрийн оргилд хүргэжээ. ​Криштиану Роналдугийн амьдрал нь хөлбөмбөг сонирхогчдын хувьд төдийгүй, амжилтад тэмүүлж буй хүн бүрийн хувьд "том хичээл" билээ

ab27350bb5dc4ae9a73634d0302024d7

 

Бэлтгэсэн: Д.Энх-Амгалан

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.