Hwasa Монголд дахин ирэхээр боллоо
“MAMAMOO” хамтлагийн дуучин Hwasa /Хваса/ арваннэгдүгээр сарын 7-нд Улаанбаатар хотод болох “K-POP MASTERZ IS COMING TO ULAANBAATAR” тоглолтод оролцохоор болжээ. Монголд өмнө нь хоёр удаа ирж байсан тэрбээр энэ удаад дахин үзэгчидтэйгээ уулзаж, уран бүтээлээ толилуулах гэж байна.
Өмнө нь монголд ирэхдээ олны анхаарлыг төдийлөн татаж чадаагүй ч энэ удаа Hwasa-ийн Монголд ирэх тухай мэдээлэл К-поп гэлтгүй дийлэнх хүний анхаарлыг татаж байна. Нэгэн цагт манайханд танил болсон уран бүтээлч дахин Монголыг сонгож байгаа нь үнэхээр түүний үнэнч сонсогчдоо баярлуулсан, хүлээлт үүсгэсэн үйл явдал юм.
Өвөрмөц хоолой, өөртөө итгэлтэй төрх, тайзны хүчирхэг үзүүлбэрээрээ танигдсан Hwasa Өмнөд Солонгосын “MAMAMOO” хамтлагийн гишүүн төдийгүй бие даасан уран бүтээлээрээ ч амжилт гаргасан уран бүтээлч. Түүний “Maria”, “TWIT” зэрэг дуунууд олон улсын сонсогчдын хүртээл болж, өөрийн гэсэн өнгө төрхийг хөгжмийн ертөнцөд хэдийнэ бий болгосон.
Хвасагийн тоглолт энэ удаа урьдчилан зарлагдсан тул үзэгчид бэлтгэлээ базаах боломжтой болж байна. Өмнө нь Монголд ирсэн ч төдийлөн анзаарагдаагүй Хваса энэ удаад үзэгчдийн анхаарлыг хэр татах бол? Үүнийг арваннэгдүгээр сарын 7-ны тайз, үзэгчдийн уур амьсгал харуулах биз ээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.