Амар даа‚ Роналду
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-ийн хамгийн дуулиантай тоглолт Испани болон Португалын дунд өрнөлөө.
Шүүгчийн сунгасан 90+2 дахь минутад Испани болон Арсенал клубийн хагас хамгаалагч Микель Мерино эсрэг багийн хаалгыг мялааснаар тоглолтын хувь заяаг шийдвэрлэв. Ийнхүү Криштиану Роналду ДАШТ-ий "Алтан дагина" өргөж үзээгүй хамгийн агуу тоглогч болж үлдлээ.
Тэр бол уран гоёмсог тоглолтоороо зургаан дэлхийн аваргад үзэгчдийг баясгаж‚ олон сая хүүхэд залуусыг энэхүү спортод дурлуулсан амьд домог билээ. Тоглолтын эцсийн шүгэлтэй хамт‚ түүний "сүүлчийн бүжиг" өндөрлөлөө. Амар даа‚ Роналду...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.