БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном долоодугаар сарын 4-нөөс худалдаанд гарна

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном долоодугаар сарын 4-нөөс худалдаанд гарна

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном 7 дугаар сарын 4-нөөс эхлэн худалдаанд гарч эхлэх гэж байна. Хүнд амьдралаас ӨСӨН өндийж, өнөө цагийн дэлхийн шилдэг удирдагчдын нэг болсон түүний туулж өнгөрүүлсэн амьдралын сэтгэл хөдлөм түүхийг өгүүлэх энэхүү ном уншигч таны хүртээл болоход бэлэн боллоо.

Энэхүү ном нь БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа манай улсад хийж буй “Төрийн Айлчлал”-ын өмнөхөн хэвлэгдэн гарч буйгаараа олон талын ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён манай улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөж буй бөгөөд Үндэсний их баяр наадамд “Хүндэт зочин”-оор оролцох ажээ.

Номыг 7 дугаар сарын 4-нөөс эхлэн зөвхөн Интерномын бүх салбараар худалдаалж эхлэх юм. Мөн, Наадмаас өмнө дараах холбоосоор бүртгүүлж, хот дотор хүргэлт хийлгэх боломжтой

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.