Өнөөдрийн 00:00 цагаас Лионель Месси, Мохамед Салах нар нүүр тулна

Өнөөдрийн 00:00 цагаас Лионель Месси, Мохамед Салах нар нүүр тулна

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг хаяанд ирлээ. Домогт Лионель Мессигээр удирдуулсан Аргентинчууд Мохамед Салахын Египетийн шигшээ багтай өнөөдрийн 00:00 цагаас тулна.

Аваргын цомоо хамгаалагч Аргентины шигшээ баг энэ удаагийн тоглолтод фаворитоор нэрлэгдэж байгаа ч тэднийг хялбар тоглолт хүлээгээгүй мэдээжийн хэрэг.

Тоглолтын товч мэдээлэл:

Багууд шөвгийн 16-д хэрхэн шалгарсан бэ?

Хоёр багийн хасагдах шатанд хүрсэн замнал нэлээд өөр байлаа.

  • Аргентин: Австри, Алжир болон Иорданы багуудыг хожиж, J хэсгийг 9 оноотой буюу 100 хувийн амжилтаар тэргүүлсэн. Шөвгийн 32-т тэд Кабо-Вердийн багтай нэмэлт цаг сунгаж, нэлээд зовлон үзэж байж хожсон.
  • Египет: G хэсэгт 5 оноотойгоор хоёрдугаар байраар гарсан бөгөөд Бельги, Ирантай тэнцэж, Шинэ Зеландыг буулгаж авсан. Тэд шөвгийн 32-т Австралитай нэмэлт цагт 1-1 харьцаатай тэнцэж улмаар торгуулийн цохилтоор 4-2 харьцаагаар хожсон. Энэ нь Егитетчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны анхны ялалт байсан юм.

Лионель Месси Дэлхийн аваргын түүхийн шинэ хуудсыг эргүүлэх үү?

Алтан шаахайн төлөөх өрсөлдөөн ид ширүүн өрнөж байна. Аргентины домог Месси, Францын Килиан Мбаппе, Норвегийн Эрлинг Холанд нар бүгд долоон гоолтойгоор зуузай холбон тэргүүлж буй . Өмнөх дөрвөн тоглолтод дараалан гоол оруулсан Месси Египетийн хаалгыг мялааж чадвал зөвхөн Алтан шаахайн өрсөлдөөнд тэргүүлээд зогсохгүй, нэг Дэлхийн аваргад найман гоол оруулсан Гильермо Стабилетагаас хойшх Аргентины цор ганц тоглогч болох юм.

Ядаргаа нь ясандаа тулсан хоёр баг

Баасан гарагт АНУ-ын Майамигийн халуунд Аргентины баг Кабо-Вердийн эсрэг нэмэлт цаг тоглох шаардлагатай болсон бол мөн өдөр Египет-Австралийн тоглолт торгуулийн цохилт хүртэл үргэлжилсэн. Тэдгээр туйлдмаар хасагдах шатны тоглолтууд нь хоёр багт амарч, сэргэхэд маш бага хугацаа үлдээсэн юм.

Сүүлийн тоглолтын дараа Месси ядарсан байгаагаа хүлээн зөвшөөрч, Аргентины баг өрсөлдөгчөө талбайн дээд хэсэгт шахаж чадаагүйд харамсаж байгаагаа илэрхийлсэн. Энэ хооронд Египетчүүд өөрсдийн хамгаалалтын зохион байгуулалтад ихээхэн найдаж, Австралийн эсрэг сөрөг довтолгоог эхлүүлэхийн тулд Салах болон Манчестер Ситигийн довтлогч Омар Мармуш нарт түшиглэсэн бөгөөд энэ арга барилаа тэд өнөөдөр ч дахин ашиглаж магадгүй.

Хэрэв Египетчүүд Аргентиныг буулган авбал тэд Камерун (1990), Сенегал (2002), Гана (2010) болон Мароккогийн (2022 болон 2026) дараа Дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарсан Африк тивийн тав дахь улс болж, түүхэнд бичигдэнэ. Харин Аргентин хожвол 2022 оны "дэлхийн аварга" цолоо хамгаалахад нэг шат ойртоно

 

Эх сурвалж: aljazeera.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.