27 настай С.Цэнгүүн GEN Z үеийнхнийг төлөөлж парламентад сууна

27 настай С.Цэнгүүн GEN Z үеийнхнийг төлөөлж парламентад сууна

Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламент бүрдэхээр боллоо. Сонгуулийн холимог тогтолцоог ашиглан явуулсан энэ удаагийн сонгуульд тойргуудаас гадна намын жагсаалтаар олон сонирхолтой дүрүүд орж ирээд байна. 

Тухайлбал Ардчилсан намд GenZ үеийн төлөөлөл хэмээн дуу хоолойгоо хүргээд байсан АН-ын төрийн нарийн бичгийн дарга 27 настай С.Цэнгүүн энэ парламентад хамгийн залуу гишүүнээр тодорч байна. Намынхаа жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн түүнийг боловсролгүй, туршлаггүй хэмээж түмэн олон шүүмжилж байв. Гэвч 1997 оны бүсгүй GenZ үеийнхнээ төлөөлж парламентад суудалтай болж чадлаа. Түүний хувьд 2013-2017 онд ШУТИС-ийн БУХИС Маркетинг, бизнесийн удирдлагын бакалавр хамгаалж, үргэлжлүүлэн 2020-2022 онд СЭЗИС-ийн Санхүү менежментийн магистрын зэрэг хамгаалжээ. 

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.