"The MongolZ" Германы "BIG"-ийг хожиж, шигшээ 12 багийн нэг боллоо
Цахим спортын "CS2" төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 20 дахь улирлын тоглолтууд Мальта улсад зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд тив, бүс нутаг бүрийн шилдэг 32 баг өрсөлдсөнөөс хэсгийн шатны тоглолтууд өндөрлөж, хасагдах шатанд 16 баг шалгарч, үүнээс шилдэг 12 баг өчигдөр тодорлоо. Нийт 750 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Монголын "The MongolZ", "ATOX Esports" багууд оролцож, "The MongolZ" баг шилдэг 12 багийн нэгээр тодорлоо.
Тэднийг дараагийн шатанд Туркийн "Eternal Fire" баг хүлээж байна. Тоглолт өнөөдөр 19.00 цагаас эхэлнэ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.