Энэ намрын тансаг ХУРИМЫН ЭЗЭД

Энэ намрын тансаг ХУРИМЫН ЭЗЭД

Хүний амьдралд тохиох онцгой, чухал үйл явдлуудын нэг бол хурим. Хос хоёр хайр сэтгэлээ бататган, насан туршдаа хамтдаа амьдрах сонголт хийж, бие биедээ амлалт өгч, гэр бүл ойр дотнын хүмүүстэйгээ аз жаргал, баярт мөчөө хуваалцахыг хүсдэг. Энэ л онцгой, дурсамжтай өдрүүд тохиодог цаг бол намар. Энэ жилийн намар ч мөн шил шилээ дарсан олон гайхалтай хурим болж өнгөрөв. Тэр дундаа олны танил хүмүүс цахим орчинг шуугиулсаар ээлж дараалан хуримласан. Тэгвэл энэ намрын хамгийн гайхам, тансаг, содон хуримын эзэд хэн байв? Хамтдаа сонжъё.

-“ӨГӨӨЖ”-ИЙН Г.ТҮМЭНГЭРЭЛИЙН ОХИНЫ ИТАЛИ ДАХЬ LUXURY ХУРИМ-

content 1144 451746058 1004311941

“Өгөөж чихэр боов” ХХК-ны эзэн С.Түмэнгэрэл гурван хүүхэдтэй. Түүний ууган охин Т.Аззаяа цомхон боловч тансаг чамин хурим хийж, олныг гайхуулав. Тэрбээр өдгөө Европт амьдардаг бөгөөд хуримаа Италийн Флоренци хотын Гамберриа хэмээх тансаг виллад хийсэн байна. 

content 1144 IMG 1092

content 1144 IMG 1095

content 1144 451216387 1004448835

content 1144 451446286 1004311961

content 1144 451643026 1004311948

-ЖҮЖИГЧИН ХОСЫН ЖИНТЭЙ ХУРИМ-

content 1144 453878749 7916065551

“Эмоци” хамтлагийн гэр бүлийн хосууд болох жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго нар Вьетнамын Фукуокд аялж явахдаа сүй тавьсан. "Х түц" продакшнд байхаас эхлэн бие биедээ дурлан, амьдралаа холбосон тэд өдгөө гурван хүүхэдтэй болж, өнөр бүл болон амьдарч буй. Урлагийн хосыг ч хэлэх үү үе, үеийн хошин урлагийн жүжигчид, олны танил дуучин, бүжигчид чуулж, дуу хуураар бялхсан хурим болж, цахим орчинг халаагаад амжсан. 

content 1144 453723965 7909673399

content 1144 453723794 7909673232

 -“ХАС”-ЫН ЭРХ ГҮНЖ Г.ДҮЗИЙМААГИЙН МӨНГӨЛӨГ ХУРИМ-

content 1144 13

Г.Дүзиймаа бол орчин цагийн элит гүнжүүдийн нэг. “Ард”-ын Ч.Ганхуягын дүү Ч.Гантулгын охин тэрбээр Б.Золбоо хэмээх боловсролтой, ажил хэрэгч залуутай ханилан сууж, гурван хүүхдийн ээж. Зөвхөн баячуудын хүрээлэлдээ алдартай байсан тэрбээр "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны ачаар олон хүмүүст гоо сайхан, гоё ганганаа бишрүүлэн, магтуулаад амжсан. Элит гэр бүл гэлцдэг "Ард"-ын эрх гүнжийн хурим ямархан болох нь тодорхой биз ээ. 

content 1144 IMG 6389

content 1144 12

content 1144 IMG 6390

content 1144 IMG 6393

-ЗАЛУУ ЖҮЖИГЧИН Ж.НОМИНГЭРЭЛИЙН ХУРИМ-

content 1144 IMG 3214

Сүүлийн үеийн клип, рекламыг базаж буй үзэсгэлэнтэй залуу жүжигчин Ж.Номингэрэл энэ намар хуримаа хийсэн нь олон ч охидын сэтгэлийг хөдөлгөж, олон харчуудын зүрхийг шархлуулсан сурагтай. Хуримын зараа тараах хүртэл сүйт хархүүгээ цахим орчинд ил гаргаагүй, олноос нууцалж байсан нь түүнийг ганц бие хэмээн крашладаг эрчүүдэд хүнд цохилт болсон бол охидын хувьд хуримаа ингэж хийх юмсан гэх нууцхан хүсэлдээ автсан гэнэ лээ. Ж.Номингэрэлийн хувьд “Яаралтай тусламжийн тасаг”, “37 дугаар точка”, “Амьдралоги”, “Бид нэг гэр бүл” зэрэг уран бүтээлүүдийн гол болон туслах дүр бүтээсэн шаггүй авьяаслаг нэгэн. 

content 1144 45

content 1144 14

content 1144 FR

-МОНГОЛЫН ФИТНЕССИЙН ОД ХОСЫН ФИТ ХУРИМ- 

content 1144 460123229 1845951907

 Дасгалжуулагч Г.Угалзцэцэг ганц охинтой. Түүний охин М.Мойлоод өнгөрсөн жил CHAMP FITNESS-ийн дасгалжуулагч багш Д.Алтанцацрал гэрлэх санал тавьж байв. Ийнхүү тэд энэ намрын отгон хурим хийлээ. Фитнессийн ертөнц дотроо алдартай, од хос хуримлаж, олон фит хүмүүсийг нэг дор цуглуулсан нь энэ хуримын гол онцлог байсан биз ээ. 

content 1144 459591098 1843126807

content 1144 459712124 2377588092

content 1144 459324801 1845909846

content 1144 459750848 1845951905

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.