АНУ-д хоол хүргэлтийн ажилтныг буудаж, танхайрсан С.Хүслэн их хэмжээний бэлэн мөнгө, галт зэвсэг, мансууруулах бодис хадгалж байжээ
Флорида муж улсын Майами-Дэйд тойрогт 33 настай Саруултуяагийн Хүслэн хоол хүргэлтийн жолооч руу буудаж, биед нь халдсан ноцтой хэргээр баривчлагджээ. Уг зэвсэгт халдлага 2026 оны аравдугаар сарын 12-ны Даваа гарагийн үүрээр Кендалл Драйв гудамжинд байрлах "Pearl Dadeland" орон сууцны цогцолборын гадна талбайд гарсан бөгөөд сэжигтний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө болон хууль бус мансууруулах бодис илэрсэн байна.
Тодруулбал, хэрэг гардаг өдөр “Uber Eats”-ийн ажилтан С.Хүслэнгийн гэрт 03:30 цагийн орчимд хоол хүргэж өгчээ. Ингэхдээ хоол хүргэлтийн ажилтан гэрийн эзэгтэйн гар утасны дугаарыг асуусанд С.Хүслэн уурлаж, хүргэлтийн ажилтанд гар буу тулгаж, гал нээн өгзгөн тус газар нь оносон байна. Гэрчийн мэдүүлгээр С.Хүслэн буудсаныхаа дараа бууныхаа бөгсөөр хүргэлтийн ажилтныг толгойг цохиж, хагалан “Ална шүү” гэж хэлсэн бөгөөд энэ үеэр гэрийн эзэгтэй гарч ирж зогсоосон гэв.
Хэрэг гарсны хоол хүргэлтийн ажилтан Майами хотын эмнэлэгт хүргэгджээ. Хохирогчийн мэдээлснээр “Хоол хүргэж өгөөд цөөн хором ярилцахад таалагдсан учир гар утасны дугаарыг нь асуусан. Гэтэл нэг залуу гарч ирж буу тулгаад “Газар хэвт” гэсэн. Тэгээд араас минь буудаж, өгзгөн тус газар шархдуулсан. Дараад нь миний толгой руу бууныхаа бөгсөөр хүчтэй цохисны улмаас толгой хагарсан” гэсэн байна.
Эдгээр нотлох баримтад үндэслэн Майами-Дэйд тойргийн хуулийн байгууллагаас С.Хүслэнг хүний амь насыг санаатайгаар бүрэлгэхийг завдсан, үхэлд хүргэх аюултай зэвсэг ашиглан хүний биед халдсан болон хар тамхи хууль бусаар наймаалцсан, хадгалсан есөн зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн буруутгажээ. Одоогоор сэжигтнийг Тёрнер Гилфорд Найт (TGK) хорих төвд батлан даалтад гарах эрхгүйгээр хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.